Зайг цэнэглэх
Энэхүү төхөөрөмжинд цэнэглэгч авч хэрэглэхдээ
загварын дугаарыг нь шалга. Энэхүү төхөөрөмжийг
Э х л э х
© 2007 Nokia. Зохиогчийн бүх эрх хамгаалагдсан
17
AC-3 цэнэглэгчээс тог авч байгаа нөхцөлд хэрэглэх
зориулалттай.
Сэрэмжлүүлэг: Зөвхөн Nokia-гаас энэхүү
загварт хэрэглэхийг зөвшөөрсөн зай, цэнэглэгч,
нэмэлт хэрэгслийг хэрэглэ. Бусад аливаа төрлийн зай,
цэнэглэгч, нэмэлт хэрэгсэл хэрэглэсэн тохиолдолд
баталгаа хүчингүй болохоос гадна аюултай байж
болно.
Энэ утсыг BL-5BT зайтай ашиглах зориулалттай.
Зөвшөөрөгдсөн нэмэлт хэрэгсэл байдаг эсэхийг
борлуулагчаасаа асууж тодруул. Нэмэлт хэрэгслийн
цахилгааны утсыг салгахдаа цахилгааны утаснаас бус
харин залгуураас барьж тат.
1. Цэнэглэгчийг ханын залгуурт залга.
2. Цэнэглэгчийн кабелийг утасныхаа
цэнэглэгчийн холбогчтой холбо.
Зай бүрэн цэнэггүй болсон бол
дэлгэцэн дээр цэнэглэж байгаа тэмдэг
гарах буюу дуудлага хийх боломжтой
болох хүртэл хэдэн минут болно.