Nokia 2600 classic - Арчилгаа, үйлчилгээ

background image

Арчилгаа, үйлчилгээ

Таны төхөөрөмж онцгой дизайн, урлагийн бүтээгдхүүн

тул нямбай эдлэх хэрэгтэй. Таны баталгаат хугацааг

хамгаалахад дараах зөвлөмжүүд тусална.
● Төхөөрөмжийг хуурай байлга. Хур тунадас,

чийгшил, бүх төрлийн шингэн буюу чийг электрон

хэлхээг зэврүүлж болох эрдэс агуулж болно. Таны

төхөөрөмж норвол, зайг аваад, солихынхоо өмнө

төхөөрөмжийг бүрэн хатаа.

● Төхөөрөмжийг тоостой, бохир орчинд хэрэглэх

буюу хадгалж болохгүй. Түүний хөдөлдөг эд анги,

электрон элементүүд гэмтэж болно.

● Төхөөрөмжийг халуун газар бүү хадгал. Өндөр хэм

электрон төхөөрөмжийн насыг богиносгож, зайг

гэмтээх буюу зарим хуванцарыг хайлуулах буюу

матийлгаж болно.

● Төхөөрөмжийг хүйтэн газар бүү хадгал.

Төхөөрөмжийг ердийн хэмд эргүүлэн аваачихад

төхөөрөмжийн дотор чийг бүрэлдэж, электрон

хэлхээний самбарыг гэмтээж болно.

● Энэхүү гарын авлагад зааварлаагүй аргаар

төхөөрөмжийг нээх гэж бүү оролд.

● Төхөөрөмжийг унагаж, цохиж, сэгсэрч болохгүй.

Ширүүн харьцах нь дотоод хэлхээний самбар,

нарийн механикийг эвдэж болно.

© 2007 Nokia. Зохиогчийн бүх эрх хамгаалагдсан

62

background image

● Төхөөрөмжийг цэвэрлэхэд химийн хатуу бодис,

угаагч бодис, угаалгын хатуу нунтаг бүү хэрэглэ.

● Төхөөрөмжийг будаж болохгүй. Будаг хөдөлдөг эд

ангийг гацааж, зөв ажиллахад нь саад болно.

● Камер, ойр зайг мэдрэгч, гэрэл мэдрэгч зэрэг

аливаа линзийг зөөлөн, цэвэрхэн, хуурай

даавуугаар цэвэрлэ.

● Зөвхөн цаанаас нь нийлүүлсэн буюу баталгаатай

антенаар хуучин антенаа соль. Баталгаагүй антен,

өөрчлөлт, нэмэлт хэрэгсэл төхөөрөмжийг гэмтээж

болох бөгөөд радио төхөөрөмжтэй холбоотой

дүрэм журмыг зөрчиж болно.

● Цэнэглэгчийг дотор хэрэглэ.
● Хадгалахыг хүссэн мэдээлэл, тухайлбал хүний нэр

утас, хуанлийн тэмдэглэл зэргийн нөөц хуулбарыг

үргэлж хийж бай.

● Төхөөрөмжийн ажиллагааг оновчтой болгохын тулд

төхөөрөмжийг үе үе анхны байдалд оруулж,

унтраан, зайг авч бай.

Эдгээр зөвлөмжүүдийг төхөөрөмж, зай, цэнэглэгч,

бусад нэмэлт хэрэгсэлдээ нэгэн адил хэрэглэ.

Төхөөрөмж зүй ёсоор ажиллахгүй байвал түүнийг

хамгийн ойр орших албан ёсны засвар үйлчилгээний

газар аваачиж үйлчилгээ хийлгэ.

А р ч и л г а а , ү й л ч и л г э э

© 2007 Nokia. Зохиогчийн бүх эрх хамгаалагдсан

63